top of page
МАНАЙ ХӨТӨЛБӨР

FELLOWSHIP ХӨТӨЛБӨР

Teach for Mongolia  хөтөлбөр нь сайн дураараа боловсролын салбарт хувь нэмрээ оруулах хүсэлтэй салбар салбарын мэргэжилтэн залуусыг сонгон шалгаруулж, орон нутагт багшаар илгээн хоёр жилийн хугацаанд багшлах арга зүй, хувь хүний хөгжлийн сургалтаар тогтмол хангаж ажилладаг.

ХӨТӨЛБӨРИЙН 2 ЖИЛИЙН ҮНДСЭН ҮЙЛ ЯВЦ

Зуны сургалт

Тасралтгүй дэмжлэгийг 2 жилийн аялалтын турш хөтөлбөрийн багийн зүгээс олгодогоороо онцлог юм.

Оролцогчид нь 4-5 долоо хоногийн турш Улаанбаатар хотноо танхимаар зохион байгуулагддаг

Хөтөлбөрт элсэх

Багш болон багш бус мэргэжилтэй, боловсролын салбарт хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүмүүсийг сонгон шалгаруулна. 

Орон нутагт багшлах

Орон нутагтаа хувиарлагдаж 8 сарын сүүлээр сургууль руугаа очих.

"Хичээлийн жилийн анхны улирал"

Зуны амралт

Зуны амралт эхэлнэ.

“Өвлийн нэгдсэн уулзалт-1”

Оролцогчдын нэгдсэн уулзалтыг зохион байгуулна.

“Өвлийн нэгдсэн уулзалт-2”

Оролцогчдын нэгдсэн уулзалтыг зохион байгуулна.

Төгсөгчдийн холбоонд элсэх

Хөтөлбөрийн оролцогчдын холбоонд нэгдэж туршлагаа солилцож цааш хамтдаа хөгжих боломж

БИД ХЭНИЙГ ХАЙЖ БАЙГАА ВЭ?

  1. Монгол улсын иргэн байх /насны хязгаар байхгүй/
     

  2. Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх ба голч нь 3.0 ба түүнээс дээш /2025 оны 6 сарын байдлаар их сургуулиа төгссөн байх/
     

  3. Боловсролын тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах чин хүсэл, эрмэлзэлтэй байх 
     

  4. Хувь хүний эерэг зөв хандлагатай байх

Яагаад

сонгох вэ?

  • Утга учиртай үйл хэрэгт өөрийн мэдлэг ур чадвараа зориулж тасралтгүй суралцах, өсөж хөгжих

     

  • Багш мэргэжлээр хөрвөн суралцах

     

  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтуудад тогтмол хамрагдах

     

  • Teach for Mongolia хөтөлбөрийн өөрчлөлтийг бий болгох хүсэл эрмэлзэл дүүрэн үе үеийн элсэгчдийн холбооны нэг хэсэг болох

     

  • Дэлхийн 60 гаруй оронд салбартай Teach For All олон улсын холбооны нэг хэсэг болох

Х.Сугараа 2023 оны элсэлт

Би бакалавр, магистраа гадаадад бизнесийн удирдлага чиглэлээр хамгаалсан бөгөөд өмнө нь ажиллаж байсан туршлагатай. Teach for Mongolia хөтөлбөртөө хамрагдан багшаар ажиллаж эхэлснээс хойш багш мэргэжлийн үнэ цэнийг маш их ойлгож байна. Багшийн ажил гэдэг нь өглөө эртлэн босож бэлдээд, өдөр нь заагаад орой нь засаж сайжруулж маргаашдаа бэлддэг сэтгэлээс гардаг ажил юм байна.

setgegdel2.png

О.Анхбаяр 2022 оны элсэлт

Би Багадаа Роналду шиг хөлбөмбөг тоглодог хүн болно гэж мөрөөддөгг байсан. Суманд багшаар очоод бага ангийн хүүхдүүдтэй хааяа сагс тоглохоор 12 гоолын 8-аас дээш гоолын би оруулдаг. Энлээ бол “Роналду” болоод мөрөөдлөө биелүүлээд байгаа юм уу даа (инээв).

setgegdel3.png

О.Балжинням 2023 оны элсэлт

Би Улаанбаатар хотод улсын, хувийн сургуульд аль алинд нь багшилж байсан туршлагатай. Орон нутаг, хотын төв, хотын захын ялгааг олох зорилго, асуулттайгаар би энэхүү хөтөлбөрт хамрагдан 2 жилийн аялалаа эхэлж байсан. Ялгаа нь "Яагаад" гэдэг зүйлийг эхэлж тайлбарлаж өгснөөр сурах үндэс тавигдах юм байна гэж анзаарсан. Бидний хамгийн анх орох хичээл, ярих зүйл яагаад энэ хичээл, сэдвийг багш заах гэж байгаа вэ, сурагч та яагаад сурах ёстой вэ? гэдгийг нь хамгийн түрүүнд ойлгуулах хэрэгтэй гэж бодсон.

setgegdel4.png

Г.Хүслэн 2024 оны элсэлт

Багш мэргэжлээр хөрвөн эхний жилдээ багшилж байна. “When one teaches, two learn” буюу энэхүү аялал нь надад өөрийгөө илүү ойлгож таньж мэдэн төлөвшихөд туслаж байна.

setgegdel5.png

Э.Золзаяа 2022 оны элсэлт

Би хотод, аймгийн төвд гээд аль алинд нь ажиллаж үзсэн. Миний бодлоор сумын сургуульд дотуур байрандаа байрлах боломжтой тул хүүхдүүддээ бүр илүү хүрч, тулж ажиллах боломжтой санагддаг. Мөн сум харьцангуй жижиг тул тухайн хүүхдийн эцэг эх, гэр бүлийн нөхцөл байдлыг таньж мэдэн хамтарч ажиллах боломж үүсдэг нь давуу тал санагддаг.

setgegdel6.png

О.Ганчимэг 2022 оны элсэлт

Анх удаа Монголын зүүн бүсийн Халхгол суманд амрахаар биш, ажиллахаар ч биш бүр амьдрахаар ирээд хамгийн анх сумын дэлгүүр орж зайрмаг авч идээд дотуур байр луугаа алхаж байх үеийн сумын дүрслэл сэтгэлд тэр чигтээ үлдчихсэн.

bottom of page